АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

     Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газарт  Приус маркийн 2 автомашин хүлээлгэж өлөө.

    2019 оны Орон нутгийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлэсэн дээрх автомашинуудыг ,Аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж болон холбогдох хэлтсийн дарга нар  хүлээлгэж өгсөн юм.

      Энэ үеэр  Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа генерал Ж. Авхиагийн нэрэмжит аймгийн Цагдаагийн газар өргөтгөлийн байрны нэг өрөөг бүрэн тохижуулснаа аймгийн удирдлагуудад танилцуулав.

  

  

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-08 07:57:48