ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДСАН ИРГЭДЭД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

       Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа  үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан  эрхмүүдэд  Төрийн дээд одон,  медаль гардуулж хүндэтгэл үзүүллээ.

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Амарзаяа сонордуулж шагналыг  аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж,  Засаг даргын орлогч, Баяр наадмыг зохион байгуулах хороон дарга Ж.Ганбат болон ИТХ-ын Тэргүүлэгчид гардуулав. 

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-

Л.Түвд ,

-Алтангадас одон - Ц.Алтантуяа, Б.Баттулга, Д.Бүргэдбаатар, С.Жигмэд, Б.Давааням, Я.Долгор, О.Лхагвасүрэн, Ц.Мягмар П.Нина, С.Төмөрбаатар,

Н.Хишигмаа, Я.Хуягаа, Б.Цэндсүрэн, Б.Энхтогтох, Б.Дамчаа, Ц.Энхболд, Д.Даваацэрэн, Ч.Цагаанцоож,

-Хөдөлмөрийн хүндэт медаль-

Л.Ариунаа, Н.Баттулга, Ч.Дашдаваа, С.Долгормаа, Н.Мөнхцэцэг, Д.Мэндбилэг, Р.Намжилсүрэн, Ш.Оюун, Д.Оюун  нар шагнагдлаа. 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-09 13:47:49