ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЙМГИЙН УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

       Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 46 дугаар захирамж, Аймгийн Засаг даргын А/198 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар хуралдаанаар  Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн аймгийн урьдчилсан үзлэгийг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудад 7 дугаар сарын 17-ны өдрөөс 26-ны өдрүүдэд, сумдад 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 7-ны өдрүүдэд, зохион байгуулж явуулахаар шийдвэрлэсэн.

     Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж 51 байгууллагад 7 дугаар сарын 17-ны өдрөөс 26-ны өдрүүдэд үзлэгийг явуулж дүгнэхээр 6 ажлын хэсэгт 24 төрийн албан хаагч ажиллаж байна.

      Ажлын хэсгүүд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу үзлэгийг явуулж дүгнэн үнэлгээ өгч дүгнэхээс гадна зөрчил дутагдалтай,  дутуу хийгдсэн зүйлүүдийг зөвлөн туслан биелэлтийг хангуулах талаар анхаарч ажиллаж байна.

    Хангалтгүй үнэлгээ авсан байгууллагад  давтан үзлэг явуулж дүгнэх бөгөөд албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг стандарт заавар нийцүүлэн хийлгэх, хийсэн байх талаар байгууллагын удирдлагууд, холбогдох төрийн албан хаагчдад зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-19 07:03:20