АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА В.РЭНЦЭНДОРЖ АЛТАЙ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

    Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж холбогдох ажлын хэсгийн хамт  2017.07.22-ны өдөр Алтай хотод баригдаж буй:

 - Тайшир-Алтай” усан хангамж төсөл;

-Үерийн далангийн шинэчлэлт 2-р ээлж, орчны тохижилтын ажил;

-Жишиг гудамж, тохижилтын ажил /Хөгжил хороололд 300м авто зам, явган зам, гэрэлтүүлгийн хамт, 4 замын уулзварт 2 ширхэг авто замын гэрлэн дохио, Харзат багаас Жаргалан баг хүртэл явган хүний зам тавих г.м/,

 Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2018 оноос 2019 он дамжин хэрэгжиж буй Алтай хотын гэр хороололд 2.0 км хатуу хучилттай авто зам барих,

- 2019 онд шинээр Баянхайрхан, Индэрт, Жинст багийн төвд хатуу хучилттай 3.49 км авто зам, дугуй, явган зам барих,

- Шүтээний өндөрлөг, цогцолборыг их засвар

-“Марал-Алтай өрхийн эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлуудын явцтай танилцав. Улмаар  холбогдох хэлтэс, агентлаг болон ажил хариуцагч талуудад барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх  хугацаатай үүрэг чиглэлийг өгч ажиллалаа

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ХАВСАРГАВ

    “Тайшир-Алтай усан хангамж төсөл”-д:

-Нуурын эргийн байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд туслах Онцгой байдлын газрын аврагчдад шаардлагатай хэрэгслийн хөрөнгийг шийдвэрлэх, Аймгийн Онцгой комиссыг 2019.07.24-ний дотор хуралдуулахыг Онцгой байдлын газарт;

-Цэвэр усны шугамын трасс үерийн далангийн байгууламжтай үерийн далангийн трасстай огтлолцож байгаа газрыг чөлөөлөх асуудлыг 2019.08.05-ны дотор шийдвэрлэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, "Сайрам булган" ХХК, "Мөнхтооройт" ХХК, "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ-т;

-Трасс дагуух айл өрхийн газрыг 2019.08.05-ны дотор чөлөөлөх  ажлыг Есөнбулаг ЗДТГ-т;

-Төслийн трасс дагуух Баянхайрхан багийн 0.4/6 кВт-ын ЦДАШ, 3 ширхэг шонг 2019.08.10-ны дотор ЦДАШ шилжүүлэх ажлыг "Алтай-Улиастай Эрчим Хүчний Систем" ТӨХК;

-"Тайшир-Алтай усан хангамж"-ийн төслийн толгойн барилга байгууламжийн гадна ЦДАШ татах ажлын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх ажлыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст;

Үерийн далангийн шинэчлэлт 2-р ээлж, орчны тохижилтын ажилд:

-Үерийн далангийн трасстай огтлолцож байгаа 6000-ийн кабелийн асуудлыг 2019.07.27-ны дотор шийдвэрлэхийг "Алтай-Улиастай Эрчим Хүчний Систем" ТӨХК;

-Трасс дагуу улсын чанартай авто зам огтлолцож байгаа асуудлыг сэтлэхгүй байдлаар 2019.07.25-ны дотор шийдвэрлэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;

Алтай хотын гэр хороололд 2.0 км-ээс доошгүй хатуу хучилттай авто зам барих, Алтай хотод хатуу хучилттай авто замыг гэрэлтүүлгийн хамт барих 3.49 км /авто, дугуй, явган зам/, Жишиг гудамж, тохижилтын ажил-д

-Харзат багт 4, Баянхайрхан багт 2, Жинст багт 1, Жаргалан багт 2 нийт 9 иргэний газрыг 2019.08.01-ний дотор чөлөөлөх ажлыг Есөнбулаг ЗДТГ-т;

-Баянхайрхан багт 1,45 км авто замыг хуулалтаас гарсан хуучин бордюрыг ачиж Алтай тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах Есөнбулаг сумын ЗДТГ, "Алтай тохижилт үйлчилгээний газар", “ГАА-АЗЗА” ТӨХК-д;

-2018 онд гэрээ байгуулсан Алтай хотын гэр хороололд 2.0 км-ээс доошгүй хатуу хучилттай авто зам барих ажлыг эрчимжүүлж 2019.08.10-нд хүлээлгэн өгөхийг "Бумбат даваа" ХХК-д;

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын орд газрыг тогтоох ажлыг ХОХБТХ,  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль, орчин аялал жуулчлалын газарт;

Жишиг гудамж. тохижилтын ажлын зургийг ойрын хугацаанд батлуулж, ажлыг 2019.08.05-нд эхлүүлэх ажлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, "Бумбат даваа" ХХК;

Шүтээний өндөрлөг цогцолборыг их засварт оруулах

-Шүтээний өндөрлөгөөс парк чиглэлийн явган замыг тавих ажлыг ойрын хугацаанд хийхийг "Ашид гэгээн өргөө" ХХК-д;

-Харуул хамгаалалтыг 2019.07.26-ны дотор сайжруулах ажлыг Есөнбулаг сумын ЗДТГ, Алтай тохижилт үйлчилгээний газарт;

-Эвдэрсэн гэмтсэн ажлын тоо хэмжээг гаргаж 2019.07.26-ны дотор танилцуулахыг Алтай тохижилт үйлчилгээний газарт;

-Ажлын хариуцлага алдсан харуулын асуудлыг хуулийн байгууллагад 2019.07.24-ний дотор хандах ажлыг Есөнбулаг сумын ЗДТГ, Алтай тохижилт үйлчилгээний газарт тус, тус үүрэг болголоо.

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-25 04:51:00