“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

    Говь-Алтай, Завхан аймгуудын эрчим хүчний үйлдвэрүүдийн  бааз  сууринд тулгуурласан “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 10 жилийн ой тохиож 07 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

    Ойн арга хэмжээг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх  захирал А.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. Түүнчлэн  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж,  ТУЗ-ийн дарга Ч.Мөнхпүрэв, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар эрчим  хүчний салбарын үе, үеийн инженер техникийн ажилтануудад мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. 

   Тус компани байгуулагдсанаар 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн хүрээнд “Улиастай” дэд станцад 16 МВТ-ын өргөтгөл шинэчлэл хийж, Тайширын УЦС-ыг төвийн бүсийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд амжилттай холбосны үр дүнд хоёр аймгийн хөдөөгийн 44 сум, суурин газрын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд 24 цагийн хугацаанд найдвартай ханган ажиллаж байна.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-26 05:38:51