"ТӨРӨЛХ НУТГАА ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ" 1000 ОЮУТАН, ЗАЛУУСЫН УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМ БОЛНО.

     Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор "Төрөлх нутгаа хамтдаа хөгжүүлье" 1000 оюутан, залуусын урлаг, спортын их наадам 2019 оны 08 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдана. Урлаг, спортын их наадам гар бөмбөг, үндэсний бөх, сур харваа, шатар теннис, ардын болон нийтийн дуу, эстрадын дуу, гоцлол бүжиг, уран уншлагын төрлүүдээр явагдах ба МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, "Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан, Улсын Их хурлын гишүүн Ш.Раднаасэд нар ивээн тэтгэж аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна.

      Тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байрыг шалгаруулж Өргөмжлөл, 1-2 сая төгрөгөөр урамшуулах бол төрөл тус бүрийн 1-5 хүртэлх байрыг шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээх юм.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-29 09:16:52