АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

    Аймгийн төвийн албан байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 18-нд хуралдлаа. Шуурхай зөвлөгөөнөөр:

1.Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д. Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан ажил, болон ирэх долоо хоногт зохион байгуулагдах томоохон арга хэмжээний талаар:

2.Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа нар өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар:

3.“Алтай” орон сууцны корпорацийн дарга С.Дэлгэр 120 айлын орон сууцанд хүсэлт гаргасан хүмүүсийн материалыг хүлээн авч, журмыг харгалзан айлуудын байрны хуваарийг хийж, түлхүүр гардуулах талаар тус, тус мэдээлэл хийлээ.

     Мөн нийт байгууллагын дарга нарт аймгийн удирдлагаас дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:

-Өнгөрсөн хоногуудад Алтай хотод цас их орсонтой холбоотой албан байгууллага бүр ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэх,

-Уулзваруудад хунгарласан цасыг Алтай хотын тохижилт үйлчилгээний газар цэвэрлэх,

-Дэлгэр-Ховд чиглэлийн хот хоорондын авто замын цасыг цэвэрлэх ажлыг сайжруулах, /ГА-АЗЗА/

-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хурлын тов гарсны дагуу хурлын бэлтгэл ажлыг хангаж, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг заасан хугацаанд нь холбогдох хэлтэст тайлагнаж   ажиллах. –

-Аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсний дагуу бүтээлч ажлын саналаа ирүүлээгүй байгууллагууд яаралтай ирүүлж, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс саналыг нэгтгэн танилцуулах,

-11 дүгээр сарын 20-ны өдөр Бизнес эмэгтэйчүүдийн форум, 23-нд  Ардын  авьяастны анхдугаар наадам, 24-ний өдөр Монгол Улсын начин, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Эрхэмбаярын  Монгол ардын 100 уртын дууны цомгийн баяр, “Эрдэнэ засгийн унага” тоглолт болох тул албан байгууллагууд албан хаагчдаа өргөнөөр оролцуулж, үйл ажиллагааг дэмжин ажиллах,

-“Их говийн тэмээний баяр-2019” үйл ажиллагаанд элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, жуулчид ирэх тул өндөр хэмжээнд зохион байгуулахад анхааран ажиллах үүрэг, даалгавар өглөө.даалгавар өглөө.

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-19 12:50:21