ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

     “Их говийн тэмээний баяр 2019” XII  наадмын хүрээнд аймгийн тэмээчдийн зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж 18 сумын 400 гаруй тэмээчид оролцлоо.

Зөвлөгөөний үеэр аймгийн ХХААГ-ын дарга Б.Баян-Эрдэнэ “Тэмээн сүргийн өнөөгийн байдал цаашдын төлөв” сэдвээр, ХААИС-ын Доктор П.Эрдэнэтогтох “Мал аж ахуйн үйлдвэрийг эрчимжүүлэх, чинээлэг малчин болох” сэдвээр илтгэл тавьж, оролцогчид зөвлөмжийн шийдвэрийг санал нэгтэй баталлаа.

Түүнчлэн “Шилдгийн шилдэг тэмээчин”-ээр Төгрөг сумын тэмээчин Т.Чулуунбаатар, “Шилдэг  тэмээчин”-ээр Алтайн сумын н.Пүрэвдорж, Эрдэнэ сумын Н.Батсуурь, Хөхморьт сумын Ө.Шагжсүрэн нар шалгарч шагналаа гардлаа.

Мөн ХХААХҮ-ийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, ХХААХҮ-ийн яамны жуух,  аймгийн ИТХ-ын жуух, “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр нэр бүхий тэмээчдийг шагнаж урамшууллаа.

 

.

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-25 17:46:37