САНХҮҮГИЙН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 108 ЖИЛИЙН ОЙ, САНХҮҮЧДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

   Монгол Улсад Санхүүгийн алба үүсч, хөгжсөний 108 жилийн ой, Санхүүчдийн баярыг 2019 оны 11 дүгээр сарын 28-30-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

   Төсвийн орлогын төлөвлөгөө нь сар бүр, улирал бүр, жилийн дүнгээр бүрэн давж биелж байгаа тус салбарын хамт олны баярын хүндэтгэлийн хурал  2019 оны 11 дүгээр сарын 28-ний зохион байгуулагдаж салбартаа манлайлж, үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг шагнаж, урамшууллаа. Үүнд: Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Т.Цэндсүрэн, Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр Х.Одгэрэл, Г.Эрдэнэбаяр, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр С.Баянжаргал, Г.Даваадулам, Б.Эрдэнэсүрэн, Д.Алтайбяар, Х.Баялагмаа, С.Уранцэцэг, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Г.Эрдэнэнбаяр, Б.Мөнгөнхуяг нарыг тус, тус шагналаа.

Түүхт 108 жилийн ойгоо тэмдэглэж буй тус салбарын хамт олон Төрийн сангаар дамжин санхүүждэг босоо болон хэвтээ төсвийн төсвийн санхүүжилтээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтэд хяналт тавин ажиллаж, нийт төсвийн 0,5 хувиас багагүй дүнгээр төсвийн хэмнэлт бий болгох зорилтоо биелүүлсэн байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-28 14:48:01