ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Говь-Алтай аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 15.00-18:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын албан өрөөнд  зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн Засаг дарга, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий болон харилцан ажиллагаатай байгууллага /Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс/-уудын удирдлага, Алтай, Бугат, Тонхил, Цогт, Эрдэнэ сумдын Засаг дарга нар нийт 12 хүн оролцлоо

  Зөвлөгөөнөөр Хил хамгаалалтад туслах хүчний 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, үр дүнг хэлэлцэн  2020 оны гүйцэтгэлийн болон хамтран ажиллах төлөвлөгөө, гэрээг тус тус албажуулж гарын үсэг зурлаа.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-28 18:37:03