АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

     Аймгийн төвийн албан байгууллагуудын  удирдах ажилтны ээлжит  шуурхай зөвлөгөөн  2019 оны  12  дугаар сарын  02-ны өдөр болж  ирвэл зохих Төрийн  байгууллагуудаас 66 байгууллагын төлөөлөл ирж, 65.34 хувийн ирцтэй хуралдлаа.

1.    Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр-Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн болон энэ долоо хоногт хийгдэх ажлуудын түүнчлэн 70481111 дугаарын утсанд ирсэн иргэдийн санал, гомдлын талаар:

2.    Насан туршийн боловсролын төвийн менежер М.Баярбилэг-Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааны товч мэдээлэл болон “Архигүй-Алтайчууд аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар:

3.    Тохижилт үйлчилгээний газрын  ажилтан- Д.Бадмаа-“Архигүй-Алтайчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар:

4.    Тайшир гуулин усан цахилгаан станцын дарга Д.Амартүвшин-Тайшир Гуулингийн усан цахилгаан станцын үйл ажиллагаа, иргэд малчдад өгөх зөвлөмж болон  Монгол улсын нэрт шатарчин, анхны Олон улсын мастер Түдэвийн Үйтүмэн агсны мэндэлсний 80 жилийн ойн шатрын тэмцээний талаар тус, тус мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж цаг үеийн болон зохион байгуулагдах томоохон ажлуудтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

-Алтай хотын 4 дүгээр сургуультай холбоотой иргэдийн  гомдлыг шийдвэрлэж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч А.Даваадорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Боловсрол соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх нарт:

-“Архигүй-Алтай” дэд хөтөлбөрийн хүрээнд Төрийн байгууллагууд тодорхой шийдэлд хүрч шинэ жилийг архигүй тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр санаачилга гарган ажиллах, хяналт тавих,  зохицуулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайван, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр нарт:

-Агентлагийн дарга нарын чөлөө, хурлын ирц, ажлын удирдамжид  хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаярт:

-“Хүүхдэд-Ээлтэй Алтай” хөтөлбөрийн санхүүгийн тайланг 2019 оны 12 дугаар сарын 02-ны дотор аймгийн Засаг даргад танилцуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайханд:

-Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбооны талаар захирамж гаргах ажлыг Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайван, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр нарт:

-Мал тооллогын түр товчоо байгуулж байрны  болон бусад асуудлыг шийдэж ажиллахыг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайванд:

-Төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажил дээр анхаарч ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт:

-Аймгийн Засаг даргын яамдын сайд нартай байгуулсан гэрээний биелэлтийг нэгтгэж ажиллахыг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайванд:

-Төв суурингийн өвөлжилтийн бэлэн байдал, халаалт дулаан, үлийн цагаан оготно зэрэг асуудал дээр анхаарч, мэдээллээ бэлтгэж ажиллахыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасанд:

-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын удаашралтай байгаа ажлын талаар мэдээлэл бэлтгэж танилцуулахыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Бямбадорж нарт,

-“Мандал голомт” ХХК-ны халаалтын асуудал  болон АУХЭС ТӨК-ий цахилгаан доголдсон асуудлын талаар арга хэмжээ авах, албан бичиг хүргүүлэхийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасанд,

-Хот хоорондын зам тээвэр болон замын гэрэлтүүлэг, шон, хашлагын эвдрэл болон түүнтэй холбоотой этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг Цагдаагийн газрын дарга Ц.Болдсайханд тус, тус үүрэг болголоо.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-03 11:04:07