ШИНЭЭР ЦОЛ, ЧИМЭГ ХҮРТСЭН БӨХЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдаанд зориулсан Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  зохион байгуулагдлаа.

  Энэхүү барилдаанд аймаг, сумын цолтой шилдэг 32 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн шинэ заан Г.Батмөнх түрүүлж, Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан үзүүрлэж, Бигэр сумын харьяат аймгийн арслан Ц.Эрхэмбаяр, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн цогт идэр харцага Я.Бумбаяр нар их шөвөгт шалгарлаа.

     Тус барилдааны үеэр Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүдэд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэв. 

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-03 11:22:05