АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН X ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Х хурал 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирвэл зохих 40 төлөөлөгчөөс 39 төлөөлөгч ирж 97,5 хувийн ирцтэй эхэлж, хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал үг хэллээ. Тус хуралдаанаар: 

           1. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай: 

           2. Аймгийн эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх  2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийн тухай: 

           3. Өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалтын тухай 

           4. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай: 

           5. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай: 

           6. Хамгаалалтын бүс тогтоох тухай: 

           7. Аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай: 

           8. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай: 

           9. Аймгийн 2020 оны төсөв батлах тухай: 

           10. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн тухай: 

           11. Татварын хэмжээ тогтоох тухай:

           12. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тус, тус хэлэлцэх юм.

           Хуралд урилгаар сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлаг, хэлтсийн дарга, иргэдийн төлөөлөл оролцож байна.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-04 18:23:32