СОЛОНГО ХОРООЛЛЫН ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

      Аймгийн шинэ суурьшлын бүсэд баригдсан "Солонго" хорооллын 120 айлын орон сууцад аймгийн ИТХ-ын 2019 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу айл өрхүүдийг бүрэн орууллаа.

Ингэхдээ залуу гэр бүл-15%, Төрийн албан хаагч-40%, /Есөнбулаг сумын багш, ажилчдаас хамруулах/, хувиараа хөдөлмөр эрхлэгч-20%, 18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл-10%, өрх толгойлсон эцэг/эх/-5%, өндөр настан-5%, байх квотыг баримталсан юм.

     Уулзалтад аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж оролцож шинэ суурьшлын бүсийн төлөвлөлт, 120 айлын орон сууцтай холбогдуулан мэдээлэл хийсэн бол “Солонго” дулааны станц, “Ундрага Алтай” ОНӨҮГ, Тохижилт үйлчилгээний газар, Алтай Улиастайн эрчим хүчний систем ТӨК, Алтай орон сууцны корпорацын төлөөлөл оролцож оршин суугчдад мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Оршин суугчдын зүгээс замын гэрэлтүүлэг, автобусны үйлчилгээ, гадна тохижилтод анхаарах саналыг түлхүү гаргасан бол АОСК-аас аргазүйн зөвлөгөө өгч, санал гомдлыг цаг алдахгүй шийдвэрлэх болон оршин суугчдын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үйлчлэгчийн орон тоог шийдвэрлэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-12 12:55:04