АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

         Аймгийн төвийн албан байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Тус зөвлөгөөнөөр:

1.Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр-Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан ажил, ирэх долоо хоногт зохион байгуулагдах томоохон арга хэмжээнүүд болон 70481111 дугаарын утсанд ирсэн иргэдийн санал хүсэлтийн талаар:

2.Татварын хэлтсийн дарга Н.Энхтуяа-УИХ-ын чуулганы 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар татварын багц хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн онцлох заалтуудын талаар:

3.Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа- Томуу, томуу төст өвчний дэгдэлт, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн судалгаа, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар:

4.Цагдаагийн газрын дарга Д.Болдсайхан-Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар танилцуулан, Шинэ жилийн баярыг гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, төрийн байгууллага, албан хаагчдын сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах зорилгоор “Архигүй тэмдэглэх” –г уриаллаа.

Нийт байгууллагын дарга нарт аймгийн удирдлагаас дараах үүрэг даалгавруудыг өглөө.

-Байгууллагын тайлангийн гүйцэтгэлийн чанартай гаргаж,  холбогдох газарт нь хүргүүлэх:

-Байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргах:

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг гаргаж 12 дугаар сарын 20-ны дотор Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлэх:

-Шинэ жилийн баярыг “Архигүй тэмдэглэх” аймгийн Цагдаагийн газрын уриалгыг дэмжин хамтарч ажиллах:

-2020 онд байгууллагын мэргэжилтнүүдээ чадавхжуулах, ёс зүйн болон бусад сургалтыг төлөвлөн ажиллах:

-2020 онд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах саналаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд хүргүүлэх:

-Албан байгууллага бүр байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлагдсан шинэ загварын дагуу боловсруулан 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө батлуулах үүрэг, чиглэл өглөө.

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-16 18:09:16