АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн төвийн албан байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр:

1.    Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр-Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан ажил, ирэх долоо хоногт зохион байгуулагдах томоохон арга хэмжээнүүд болон 70481111 утсанд ирсэн иргэдийн санал, хүсэлтийн талаар:

2.    Аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал-Өнгөрсөн долоо хоногуудад сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, 2020 оны төсвөө хэлэлцэн баталсан болон Цагаатгалын ажлаар 3 иргэний мөнгө тус санд тусгагдсан талаар:

3.    Боловсрол соёл, урлагийн газраас ханиад томуутай холбогдуулан сургууль, цэцэрлэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглосон тушаалыг танилцуулан, шинэ жилийн арга хэмжээг салбарын хүрээнд архигүй тэмдэглэн өнгөрүүлэх талаар:

4.    “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын дарга С.Булгантамир байгууллагын дарга нарт албан хаагчдадаа ухаалаг худгаар хэрхэн зөв үйлчлүүлэх талаар зөвлөмж өглөө.

    

Нийт байгууллагын дарга нарт аймгийн удирдлагаас дараах үүрэг даалгавруудыг өглөө.

-       Ус, цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өвөлжилт хүндэрч магадгүй гэсэн сумдад үүрэг чиглэл өгч, мэдээлж, ес эхэлж байгаа тул төв суурин, малчдын өвөлжилтөд анхаарч, өглөө оройд замын гэрэлтүүлгийг бүрэн асаах:

-       Хөрөнгө оруулалтын ажлуудын гэрээ сунгах болон санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх: /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс/

-       Улсын аварга малчин өрх, хошой аварга малчин өрх, улсын тэргүүний хамт олон, тариаланч, фермер, саальчин шалгаруулах материалыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт сумууд хугацаанд нь яаралтай ирүүлэх: /Хүнс, хөдөө аж ахуйн газар материалыг 01 дүгээр сарын 05-ны дотор ХХААХҮЯ-д хүргүүлэх /

-       Цас орж зам, талбайд халтираа,  гулгаа үүсэж байгаа тул албан байгууллагууд ойр орчмын 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэх, мэдээг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх: /Албан байгууллагын дарга нарт/

-       Ес эхэлсэнтэй холбогдуулан хөдөө сумдад ажиллах албан хаагчдадаа анхаарал сэрэмжтэй, хувийн бэлтгэлээ хангаж явахыг  анхааруулах: /Албан байгууллагын дарга нар/

-       Аймгийн хэмжээнд зохион байгуулж буй шинэ жилийн арга хэмжээнд албан байгууллагын дарга нар ач холбогдол өгч оролцох, /Албан байгууллагын дарга нарт/

-       Замын гэрэлтүүлгийг өглөө, оройд бүрэн асааж, сургуулийн сурагчдын аюулгүй явах нөхцөлийг хангахад шаардлагатай арга хэмжээ авч ажиллах үүрэг, чиглэлүүдийг тус, тус өглөө.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-23 18:28:32