АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА САЛБАРЫН САЙД НАРТАЙ 2020 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

     Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төсвийн ерөнхийлөн захиарагч , салбарын сайд нартай 2020 онд хамтран ажиллах гэрээг байгуулж  гарын үсэг зурлаа.

     Гэрээ байгуулснаар 2020 оны Төсвийн тухай хуульд заасан урсгал болон хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилт хэрэгжих эрх үүсэх юм.

    Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд 3500 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн, Ахмадын сувилал, Цагдаагийн газрын барилга,  Алтай хот-Тайшир чиглэлийн 45 км хатуу хучилттай авто зам, Ээвийн гүүр, Төгрөг, Халиун, Шарга сумдад Эрүүл мэндийн төв барих ажлууд хийгдэж, Тайширын УЦС-аас аймгийн төв рүү 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Цогт сумаас  Баянтоорой баг  руу 15 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам татах зэрэг томоохон ажлууд хэрэгжихээр тусгагдсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-29 22:09:23