"ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ" АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА

    Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжшүүлж, бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан "Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж үзүүлэх журам"-ыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай" аймгийн Засаг даргын албан даалгавар гарлаа.

Албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлага болон "Эцэг эхийн зөвлөл"-үүд уг  албан даалгаврын хэрэгжилтийг ханган хамтран ажиллана уу.

Албан даалгаврын хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээг хугацаанд нь ирүүлнэ үү.

/Арга зүй, удирдлагаар зөвлөмж авах бол аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын алба, Гэр бүлийн хөгжлийн алба болон 99244234, 99218935 дугаараар холбогдоно уу./

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-04-06 17:18:48