ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдын өдөр жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Ням гарагт тохиодог уламжлалтай.

Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олны төлөөллийг хүлээн авч уулзаж, хамт олноо манлайлж ажилласан тус газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Оюунтуяа, ээлжийн дарга, дэслэгч Б.Эрдэнэбулган нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж, урамшууллаа.

    Мөн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон тэмдэглэлт өдрөө угтаж Баарангийн даваанаас Алтай нисэх буудал, хуучин “Сайн байна уу” орчмын хог, хаягдлыг цэвэрлэж, спортын тэмцээн, уралдааныг зохион байгуулсан байна.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-09-02 12:52:48