Төрийн албаны ерөнхий шалгалт

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд тус аймагт амжилттай зохион байгууллаа.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 166 иргэнээс 131 иргэн буюу 78,9 хувь нь оролцож, 41 иргэн буюу 31,3 хувь нь тэнцлээ.

Шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс шалгалтын үйл явцыг камераар баримтжуулж, шалгуулагч иргэд болон сонирхсон этгээдэд шалгалтын үйл явцыг тухайн дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжтойгоор зохион байгууллаа.

Шалгалтын үеэр хамтран ажилласан Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мобиком корпорацийн аймаг дахь салбар, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан албан хаагч нартаа талархал илэрхийлье.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

НИЙТЭЛСЭН: 2021-11-17 16:56:08