Говь-Алтай аймгийн уугуул Монгол Улсын гавъяат тамирчин Бат-Очирын Сэр-Од нутагтаа ирлээ.

Говь-Алтай аймгийн унаган хүү Бат-Очирын Сэр-Одыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Алтай хотын “Хүндэт иргэн” тэмдэгээр шагналаа.

Түүний гаргасан амжилтаас товч дурьдвал:

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон.

Азийн 14 дэх удаагийн Марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн Хонконг улсад зохион байгуулагдаж Монгол улсын тамирчин 31 настай Бат-Очирын Сэр-Од 2 дахь удаагаа Ази тивийн аварга гэх хүндтэй цолыг хүртэж чадлаа. Тэрээр 2 цаг 17 минут 56 секундэд замаа туулж аварга болсон байна. Сэр-Од нь 2006, 2008 онуудын зуны олимпын тоглолтод оролцож байсан, 2012 оны Лондонгийн олимпод оролцохдоо Монгол улсын төрийн далбааг барин гарч ирж байсан алдартай тамирчин юм. Тэр Хонконгийн уламжлалт марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж үзүүрлэж байсан туршлагатай. Түүний хамгийн дээд амжилт нь Японы Оитад үзүүлсэн 2 цаг 11 минут 05 секундийн амжилт юм.

 

НИЙТЭЛСЭН: 2016-12-21 10:47:22