МОНГОЛЫН ПАРАВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНООС ХӨДӨӨ ОРОН НУТАГТ “СУУГАА ВОЛЕЙБОЛ”-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ СЕМНАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Тус холбооноос парализмын үзэл санааг Монгол улсад дэлгэрүүлэн сурталчилах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод татан оролцуулж нийгэмшүүлэх, орон нутагт “Суугаа волейбол”-ын спортыг хөгжүүлэх сурталчилах, баг тамирчидтай болгох, залгамж халааг бэлтгэх зорилгоор БСШУСЯам, МПВХолбоо хамтран баруун бүсийн сургалт семнарыг тус аймагт зохион байгуулж байна.

Сургалт семнарт Завхан, Баян-Өлгий, Ховд аймгуудын төлөөлөл оролцож байна.

НИЙТЭЛСЭН: 2017-09-29 17:43:36