ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан аймгийн залуу багш нар анхдугаар чуулганаа хийж туршлага мэдээллээ солилцож, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэн, Залуу багш нарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэллээ.

Тус чуулганы үеэр Олон улсын шилдэг лектор, хүний их эмч В.Бат-Эрдэнэ, лектор “Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч” Б.Болорсайхан, лектор “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан нар илтгэл тавилаа.

НИЙТЭЛСЭН: 2017-09-29 17:46:17