Алтай сумд 240 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн шинэ байр ашиглалтад орлоо.

Алтай сумд улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 240 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад хүлээн авлаа. Тус сургууль энэ хичээлийн жилд 430 гаруй хүүхэд суралцаж байгаа нь 100 гаруй хүүхдийн суудал хэтрэлтэй байсан юм. Дээрх хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор хүүхдийн сурч боловсрох таатай орчин бүрдэж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-11-02 13:11:13