НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-ОРОН НУТАГ” ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын  Хүүхдийн сангаас  “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлж, орон нутгийн хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Нэгдсэн Үндэстний байгууллагын хүүхдийн сан, Аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” - АРГА ЗҮЙ, САЙН ТУРШЛАГА чадавхижуулах сургалтыг сумдын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нарыг хамруулан 2017 оны 11 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд зохион байгуулж 40 гаруй хүн хамрагдлаа.

Сургалтын сургагч багшаар Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга асан Г. Төмөрбаатар, Ч. Дашбаяр -Хөвсгөл аймгийн ХГБЗХГ-ын дарга, Хүүхдэд ээлтэй орон нутаг асуудал хариуцсан зөвлөх Б. Зоя нар  ажиллалаа.

Уг сургалтын зорилго нь хөтөлбөрийн зорилго, зорилтыг танилцуулах, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачилгын хөтөлбөрийг аймаг, сумын бүх удирдлагад танилцуулах, хүүхдэд ээлтэй засаглал, эрүүл мэнд, боловсрол, оролцоо, хүүхэд хамгааллын үйлчилгээний Хөвсгөлийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох, хүүхдэд ээлтэй аймаг болох арга зүйтэй болоход чиглэгдэсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2017-11-20 06:39:51