АЙМГИЙН СУРЛАГА, АВЪЯАСААРАА МАНЛАЙЛАГЧ ХҮҮХДҮҮД БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ХӨХ ХОТ, ОРДОС, БУГАТ ХОТУУДТАЙ ТАНИЛЦЛАА.

 “Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг” төрийн бус байгууллагын урилгаар аймгийн бүх сум, сургуулиудын сурлага, урлаг, спортын амжилт гаргасан хүүхдүүд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот, Ордос, Бугат хотуудтай танилцах аялалд хамрагдлаа.

Танилцах аялалын хүрээнд ӨМӨЗО-ны Хөх хот, Бугат, Ордос хотуудын хөгжил, бүтээн байгуулалт, Өвөр монголын өөртөө засах орны түүхийн музей, Бугат хотын зэвсгийн үйлдвэр, дэлхийн 100 шилдэг үйлдвэрүүдийн нэг болох “YILI” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, Бугат болон Ордос хотын шинжлэх ухаан, технологийн музей, Ордос хотын номын сан, эх газрын, далайн, одон орон болон газар зүйн музей, түүхийн сэдэвтэй хүүхдийн 4D кино, “Чингисийн онгон” аялал жуулчлалын цогцолбор зэргийг үзэж сонирхон Хөх хот, Ордос хотын монгол сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн урилгаар хүүхдүүд Засгийн газрын ордны музей үзэж сонирхон, Улсын их хурлын чуулганы үйл, явцтай танилцаж дурсгалын зураг татуулан, “Энканто тоглоомын төв”-д  тоглох эрхээр шагнагдлаа. 

НИЙТЭЛСЭН: 2017-11-29 04:42:18