ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА ХАМТАРСАН БАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Сум, багийн түвшинд ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд хамгаалал ба хамтарсан багийн сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтад  Есөнбулаг сумын хамтарсан багийн гишүүд, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан, сургууль, цэцэрлэгийн эмч, цэцэрлэгийн арга зүйч багш, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын бүрэлдэхүүнтэй 100 гаруй иргэд оролцож байна.

 Сургалтын зохион байгуулагчаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ДЗМОУБ-ын “Говь-Алтай” ОНХХ  хамтран зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар ажиилаж, тус сургалтын сургагч багшаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн утас-108” үйлчилгээний төвийн захирал Д.Ундрааг урин оролцууллаа.

НИЙТЭЛСЭН: 2018-01-19 04:34:51