“ЦАХИМ ХАЛДЛАГААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Аймгийн Засаг даргын Тамгын газар, БСУГ, Цагдаагийн газар, Дэлхийн зөн ОНХХ, Прокурорын газартай хамтран аймгийн төвийн 9 цэцэрлэг, ерөнхий боловсролын 7 сургууль, МСҮТ-ийн нийт 300 багшийг хамруулан “ЦАХИМ ХАЛДЛАГААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ” сэдэвт сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтын зорилго нь анги удирдсан багш нарын хүүхэд хамгаалалтай холбогдох хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн мэдээллээр хангах, сургуулийн орчинд хууль дүрэм сахиулахад зөвлөн туслах, хүүхдийн хүмүүжил төлөвшил болон тэдгээрийг гэмт хэрэг зөрчил, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдлээ. 
Сургалт мэдээллийн ажлын хүрээнд ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мөнхзаяа “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог цахим хэрэглээний хор уршиг” ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Н.Цээпилмаа “Хүүхдийн эрхийн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага” БСУГ-ын мэргэжилтэн Ц.Чанцалдулам “Багш сошиал ертөнцөд үлгэрлэх нь” Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Батнасан “Киберь гэмт хэрэг” Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Х/ч Д.Болормаа “Цахим орчин- хүүхэд хамгаалал” Дэлхийн зөн ОНХХ-ийн ажилтан Л.Баясгалан “Хүүхэд хамгааллын бодлого” сэдвүүдээр тус тус мэдээлэл өглөө. 
 
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-01-19 04:42:59