НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монголын ард түмэн Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн үйл хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх боломжийг төр бүрдүүлсэн бөгөөд энэхүү эрхийн хүрээг нэмэгдүүлсэн хууль бол “Нийтийн сонсголын тухай” хууль юм.

 
Нийтийн сонсголын тухай хууль УИХ-аас 2015 онд батлагдаж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017 онд хуулийн дагаж мөрдөх журам буюу “Нийтийн сонсгол зохион байгуулах журам” батдагдсан.

 
Алтай Швейцарь сан ТББ-тай хамтран боловсролын байгууллагын төсөв боловсруулалт, гүйцэтгэл, тайлагналт хяналтын үйл ажиллагаанд мониторинг хийсэн тухай төсвийн хяналтын сонсголыг “Боловсрол” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ үеэр аймгийн Боловсрол соёл урлагийн газар, аймгийн Аудитын газар Санхүүгийн хяналт дотоод аудитын алба зэрэг байгууллагууд Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн ба ТББ-ууд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд иргэд хамт олны оролцоо сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

НИЙТЭЛСЭН: 2018-01-22 10:34:17