Цэцэрлэгүүд үйл ажиллагаа эхлүүллээ.

Орон даяар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж шавь нараа хүлээн авч байна. Энэ өдөр аймгийн орлогч дарга В.Рэнцэндорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нар 1, 5, 7, 8-р цэцэрлэгийн нээлтэнд оролцож, багш сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

2018-2019 оны хичээлийн жилд манай аймагт сургуулийн өмнөх боловсрол олгох 29 цэцэрлэгт 131 үндсэн багш, 114 туслах багш ажиллаж, 144 бүлэгт 4930 хүүхэд хамрагдаж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-03 04:23:15