Баян-Уул сумд "Олон нийтийн оролцоот-Тэгш хамруулсан сургууль" боловсролын салбарын зөвлөлдөх уулзалт, туршлага судлах арга хэмжээ боллоо.

БСШУСЯ, НҮБ-ын "Хүүхдийн сан", Боловсролын хамтын ажиллагааны нийгэмдэг, аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-Уул сумын сургууль, цэцэрлэгийн захиргаа хамтран зохион байгуулсан "Олон нийтийн оролцоот-Тэгш хамруулсан сургууль" боловсролын салбарын зөвлөлдөх уулзалт, туршлага судлах арга хэмжээ 2018.09.11-13-ны өдрүүдэд Баян-Уул сумд амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөлдөх уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга, "Хүүхдэд ээлтэй орон нутаг" төсөл хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнэ, БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн Мягмар, НҮБ-ын Хүүхдийн сан Болорчимэг, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмдэгийн мэргэжилтэн Бүрэнжаргал болон 28 сургууль, 29 цэцэрлэгийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, эцэг эх, хүүхдийн төлөөлөл бүхий нийт 350 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

НИЙТЭЛСЭН: 2018-09-15 01:21:04