Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан "Сургалт хөгжлийн танхим"-ыг байгууллаа.

“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн Нийгмийн хариуцлагын хороо НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын 2-р сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан "Сургалт хөгжлийн танхим"-ыг бий болгон засаж, тохижуулж хүлээлгэн өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд тусгаарлах биш, энгийн хүүхдүүдийн хамт суралцуулж, нийгэмшүүлж, хичээлийн бусад цагаар нь тусгай бэлтгэгдсэн багшийн хамт бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэхэд энэхүү танхим зориулагдав.

 
НИЙТЭЛСЭН: 2018-09-17 04:37:49