Багш нарын баярын 52 дахь өдрийн нээлт аймгийн төв талбайд боллоо.

Монголын багш нарын 52 дахь өдрийн баярыг тохиолдуулан аймгийн багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчдын баярын нээлтийн үйл ажиллагаа 10-дугаар сарын 5-ны өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга А.Мөнхтөр, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын удирдлагууд болон дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтнууд оролцлоо.

2018 оны эхний 9 сарын байдлаар орон нутгийн боловсролын салбарт нийт 6 тэрбум 115,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэн өмнөх жилүүдээс илүү хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байна.

Тухайлбал Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 3 тэрбум 970 сая төгрөг, олон улсын байгууллага, бусад төсөл хөтөлбөрөөс тэрбум 410,7сая төгрөгийг шийдвэрлүүлж, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2017 оны шилжих үлдэгдлээс 176,6 сая төгрөг, 2018 оны боловсролын салбарын тусгай зориулалтын шилжүүлгээс 519,6 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 38,1 сая төгрөгийг орон нутагтаа шийдвэр гарган боловсролын салбарын бодлогыг хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын үйл ажиллагаааны хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажил, арга хэмжээг санхүүжүүлсэн байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-05 03:39:48