5 сумд сургуулийн дотуур байрны иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Баруун бүсийн сургуулийн дотуур байрны нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Алтай, Жаргалан, Бугат, Шарга, Цогт сумдын сургуульд дотуур байрны гал тогооны цахилгаан хэрэгсэл, тавилга, иж бүрэн компьютер  зэргийг нийлүүлж байна.

Тус тоног төхөөрөмжийг сургуулиудын захиралуудад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг, Засаг даргын орлогч В.Рэнцэндорж нар гардуулан өглөө.  

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-29 05:36:10