Сургуулийн өмнөх боловсролын “Шинэ санаа-Тэргүүн туршлага” яармаг өдөрлөг боллоо

      Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд бүрийг хөгжүүлж буй багш нарын тэргүүн туршлага арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх,шинэ санаа, шилдэг арга зүй, туршлагын технологийн сан бүрдүүлэх, оюуны өмчийн эрх авахад туслах, тэргүүн туршлагын эмхтгэл гаргах зорилготой Сургуулийн өмнөх боловсролын “Шинэ санаа-Тэргүүн туршлага” яармаг өдөрлөг 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.

    Яармаг өдөрлөгт 18 сум, 2 тосгоны нийт 29 цэцэрлэг хамрагдаж тус бүрийн тэргүүн туршлагаа сурталчилж, үзэл баримтлал, сургалтын хөтөлбөрийн сэдвийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүнээр бүтээлийн үзэсгэлэн дэлгэжээ.

      Шинэ санаа, тэргүүн туршлагыг удирдамжид заасан үзүүлэлтүүдээр дүгнэж 1-5 хүртэлх байр эзлүүлэн шагнаж урамшуулах юм.

НИЙТЭЛСЭН: 2019-04-01 04:15:08