СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫГ ГЭРЭЭР ОЛГОХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ЗАЙНЫ СУРГАЛТЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТ БОЛЛОО

         НҮБ-ын Хүүхдийн Сангаас  нийгмийн эмзэг бүлгийн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол нөхөн олгох төслийг хэрэгжүүлж байна.

Говь-Алтай аймгийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй 350 хүүхдийг гэр бүлийн нөхцөлд тоглоомын аргаар хөгжүүлэх зорилгоор сумдын явуулын багшийг болон аймгийн төвийн аргазүйч нарыг зайны сургалтын багшаар бэлтгэж, “Миний тоглоомын булан” нэртэй гэрийн хичээлийн багц бүхий зайн сургалтын хөтөлбөрийг  боловсруулан турших юм.

       Төсөлд 3-5 насны хүүхдүүд хамрагдах ба дизайныг боловсруулах, явуулын багшийг сургах, багцыг хүргэхэд цахимаар зөвлөн туслах зэрэг техникийн үйлчилгээг  гэрээт зөвлөх болох Монголын Багш, Эцэг эхийн Холбоо (МБЭХ)-ны  тэргүүн Д.Отгончимэг, Говь-Алтай аймгийн  БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн нар хамтран  аймгийн төвшинд сургалтыг 2019 оны  04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

НИЙТЭЛСЭН: 2019-04-09 09:57:19