ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДИЗАЙН ТЕХНОЛОГИ, ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ НАР БНХАУ-ЫГ ЗОРИЛОО

      БНХАУ-тай олон талт хамтын ажиллагаа, тэр дундаа боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, Ерөнхий боловсролын сургуулийн багш мэргэжилтнүүдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд дизайн технологи, дүрслэх урлагийн багш нарыг БНХАУ-д туршлага судлах сургалтад хамруулна.

  Тус 30 багшийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх нар хүлээн авч уулзан, аяллын явцад анхаарах асуудлын талаар чиглэл өгч аян замдаа сайн явах ерөөл өргөлөө.

НИЙТЭЛСЭН: 2019-05-06 09:26:06