НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 20-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

            Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийг 2019 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд бүртгэнэ. 2019-2020 оны хичээлийн жилд Есөнбулаг сумын хэмжээнд нийт 422 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцахаар байна.

           Тус бүртгэлд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс мөн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

           Элсэгчид бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг зэргийг бүрдүүлнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-16 04:45:43