ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЖ БАЙНА

Нийгмийн эгэх хариуцлага бэхжүүлэх төслийн 2-р үе шатанд  хамрагдаж буй Алтай, Халиун, Цогт, Цээл сумдын төлөөллийг хамруулсан ОНОС хөтөлбөрийн сургалт, үйл ажиллагаа эхэлж  байна 

Сургалтыг нээж  аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга  М.Эрдэнэбилэг, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх,  БСШУСЯ  мэргэжилтэн  С.Болормаа нар төслийн мэдээлэл, үйл ажиллагааны үр дүнд хэрхэн анхаарч ажиллах талаар санал бодлоо хэлж сургалт, төслийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 Энэхүү сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахаар аймгийн төр, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдээс сургагч багш нарыг  бэлтгэж, дээр дурдсан сумдын ИТХ, ЗДТГ, ЕБС-ийн удирдлага, багш нар, мөн  эцэг эхийн төлөөлөлүүд  оролцож байна

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-07 02:22:39