Завсардсан хичээлийн агуулгыг бүрэн нөхсөний дараа ЭЕШ-ыг зохион байгуулна

     Улсын хэмжээнд энэ жил ЕБС-ийг 28567 хүүхэд төгсөнө. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотой сургалтын үйл ажиллагаа зогсонги байгаа нь хүүхдүүдийн амжилтад нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна. Тэгвэл завсардсан хичээлийн агуулгыг бүрэн нөхсөний дараа Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-02 14:32:45