ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭ ТОГТООСОН “АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХГҮЙ ҮЙЛЧЛЭХГҮЙ ӨДӨР ТОГТООХ ТУХАЙ” АЙМИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ БАТЛАГДАХТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭН ТАНЫ САНАЛЫГ АВЧ БАЙНА.

Та www.govi-altai.gov.mn  сайт руу орж захирамжийн төсөлтэй танилцан  саналаа өгнө үү.

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

 Санал өгөх хаяг

Санал авч дуусах хугацаа

1

“Архи согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй өдөр тогтоох тухай”  аймгийн Засаг даргын захирамжийн төсөл

Өөрийн биеэр:Аймгийн Засаг даргын Тамгын газрын 204 тоот  өрөө

Утсаар: 99223067, 99617004

Вэб хаяг: www.govi-altai.gov.mn –ил тод байдал санал авах булан цэснээс

/ төсөлтэй танилцах/

2018 оны 12 дугаар сарын 28-н хүртэл

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР, ЦАГДААГИЙН ГАЗАР

Захирамжийн төсөл

2018-11-14

 

 

 

 

Архи согтууруулах ундаа худалдахгүй,

үйлчлэхгүй өдөр тогтоох тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “ж” заалт, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Архигүй-Алтайчууд” хөтөлбөрийy 4.5.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Долоо хоног бүрийн Баасан гарагт аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй өдөр болгон тогтоосугай.

 

2.Архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй өдрүүдэд архины тавиурыг битүүмжилж, архи зарахгүй гэсэн тэмдэглээг тавьж, хэвшихийг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн захирал  нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Ч.Бат-Эрдэнэ/- т, тогтоосон өдрийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах, согтууруулах ундааны хууль бус худалдаа үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газар /Г.Түмэннасан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Түмэнбаатар/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                               С.ГАНСЭЛЭМ

 

 

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-28 08:54:10