Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд санал авч байна

Төсөл                

Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр

үйлчлэх   тусгай  зөвшөөрөл олгох,

хяналт тавих журам

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1. Аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ олгох  тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө. 

1.2. Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авсан   аж ахуйн нэгж нь  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ журмын хүрээнд худалдаа, үйлчилгээний  технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн соёлтой үйлчилгээг үзүүлнэ.

 Хоёр: Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага

2.1.Тусгай зөвшөөрөл олгоход дараах нийтлэг шалгуур үзүүлэлтийг баримтлана. Үүнд:

2.1.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл хүссэн чиглэлээр мөрдөгдөж буй “Худалдааны газар, түүний үйлчилгээ” МNS 5021-2007, “Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364:2011,  үйлчлэх зөвшөөрөл хүссэн ААН нь “Хоолны газрын ангилал, зэрэглэл. Үндсэн шаардлага МNS 4946-2005 Монгол Улсын стандартад заасан шалгуур үзүүлэлтийг 90-ээс дээш хувь   хангасан байна.

2.2. Тухайн үйлчилгээний онцлогоос шалтгаалан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.2.1. Худалдаа үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан согтууруулах ундаагаар үйлчилнэ.

2.2.2. Худалдаа үйлчилгээний газрууд нь кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу  түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжтэй , камертай, орчноо тохижуулсан, гэрэлтүүлэгтэй, хаягийг Монгол хэл дээр бичсэн байна.

2.2.3. Худалдааны газар нь  худалдагч, касс, зэрэг 2 -оос доошгүй, зоогийн газар  8-аас доошгүй, баар 3-аас доошгүй, караоке 2-аас доошгүй хүнийг  ажлын байраар хангаж  ажиллагсадаа нийгмийн даатгалд   даатгуулж ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл   төлдөг байна.

2.2.4. Архины бөөний худалдаа эрхлэх  газрууд нь  зориулалтын агуулах савтай  байхын дээр  зөвхөн бөөний худалдаа эрхэлж  5-аас доошгүй хүнийг ажлын байраар хангаж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх

2.2.5. Нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, ААН-ийн тайлангаа баталгаажуулж цахим системд  хугацаанд нь гаргаж  цахим системээр илгээдэг байх, сар бүр урьдчилгаа татвар 50 мянган төгрөгийг  төлөх.

 

Гурав: Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 

3.1. Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

Үүнд:

- ААН-ийн  албан бичиг

-ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/

-Сумын Засаг даргын санал

- МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт / хуулбар/

  - Тохирлын гэрчилгээ / хуулбар/

-Аймгийн татварын хэлтсийн  тодорхойлолт,лавлагаа

- Аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа

- Галын дүгнэлт 

-Кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу  түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийн зураг нотолгоо

-Хаягжилт, орчны тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт зэргийг агуулсан  дэлгүүүрийн гадна дотно тохижилтын зураг /Бүгдийг багтаасан А/4 бичгийн цаасан дээр угаалгасан зураг/

3.2. Дээр дурдсан  баримт бичгийг бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө  Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтэст  ирүүлнэ.

3.3. Хөрөнгө оруулалт,  хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтсийн  худалдаа үйлчилгээний бодлого төлөвлөлт  хариуцсан мэргэжилтэн холбогдох стандарт, нийтлэг шалгуур үзүүлэлт, стандарт шаардлагыг хангасан хууль тогтоомжид заасан эрх бүхий албан тушаалтны санал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн  тусгай зөвшөөрлийг олгуулахаар аймгийн Засаг даргад танилцуулж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах  шийдвэр гаргуулна.

3.4 Тусгай зөвшөөрөл олгох тухай аймгийн Засаг даргын шийдвэр гарсаны дараа улсын тэмдэгтийн хураамжийг тухайн сумынхаа төрийн санд тушааж  төлсөн баримтыг Хөрөнгө оруулалт,  хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтсийн  худалдаа үйлчилгээний бодлого төлөвлөлт  хариуцсан мэргэжилтэнд авчирч өгнө.

 

Дөрөв. Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр  үйлчлэх

тусгай зөвшөөрөл бүхий цэгт  дараах үйл ажиллагааг хориглоно.

 

       4.1. . Долоо хоногийн  мягмар гаригт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

       4.2. Тогтоосон цагийн хуваарийг зөрчиж худалдаа үйлчилгээ явуулах;

       4.3. Хүнсний дэлгүүрт согтууруулах ундааг савлах, аягалж, хундагалж худалдахыг;

       4.4. Зоогийн газар,  баар, кафенд хоол, халуун хүйтэн зууш, ундаагүйгээр  зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэхийг;

 

                                               Тав. Архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх

тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

 

5.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлэх, цэг байршлаа өөрчлөх;

5.2 Хугацаатай өгсөн үүрэг,  албан шаардлагыг  3-аас дээш удаа биелүүлээгүй

5.3. Тусгай зөвшөөрөлтэй цэгүүд  3 сар хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг эрхлээгүй, урьдчилгаа   татварыг    бүр  төлөөгүй

5.4 Кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжөөс гаргасан төлбөрийн баримтыг татвар төлөгчдөд олгоогүй эсвэл нэгдсэн системд илгээгүй зөрчлийг арилгатал  14 хоногийн хугацаагаар түдгэлзүүлнэ.

5.5. Эрх бүхий байгууллагууд  тусгай  зөвшөөрлийг хүчингүй болгох саналаа аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст ирүүлэх бөгөөд тус хэлтсээс саналыг хүлээн авч Засаг даргад танилцуулж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Зургаа. Журмын биелэлтэнд хяналт тавих

                                                                                                         

6.1. Иргэдийн мэдээ мэдээллийн дагуу холбогдох байгууллага, албан тушаалтан хяналт шалгалт хийж зөрчил гаргасан  тохиолдолд зөрчлийг баталгаажуулах

6.2. Энэ журам болон цагийн хуваарь холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс,  сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нар хяналт тавьж, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ.

6.3. Хяналт шалгалтын явцад  холбогдох хууль тогтоомж, энэ журмаар тавигдсан шаардлагыг зөрчсөн тухайд мэргэжлийн байгууллага  санал дүгнэлтээ ирүүлнэ.

6.4 Мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн  хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээг авна.

6.5. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс  эхлэн тусгай зөвшөөрөл бүхий цэг салбар мөрдөж ажиллана.            

 

                          Санал хүсэлтээ: 70483703, 99058425, 98628425, elbeg_60@yahoo.com хаягаар ирүүлнэ үү

НИЙТЭЛСЭН: 2017-01-27 17:21:13