АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 05 дугаар хурал 2019 оны 03 дугаар  сарын 04-ний өдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Үүнд: -Аймгийн Засаг даргын бэлтгэл хөрөнгө зарцуулах тухай;

          -Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх тухай;

          -Хөхморьт, Жаргалан сумдад хийгдэх гидрохимийн судалгаа хийхэд шаардагдах зардлын тухай;

         -Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгөнд бүртгэлтэй байгаа мини проектор, ухаалаг самбарыг Татварын хэлтэс, Баян-Уул сумын сургууль, Тайшир сумын цэцэрлэгт балансаас балансад шилжүүлэх асуудлуудыг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.

          Мөн зөвлөлийн гишүүдэд Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга оролцсон талаарх мэдээлэл хийж,  Есөн булаг суманд шинээр байгуулагдаж буй IV сургуулийн асуудлыг танилцууллаа.

  

НИЙТЭЛСЭН: 2019-03-05 07:59:07