АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөн 03 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдлаа. Хуралд ирвэл зохих 67 байгууллагаас 56 байгууллагын удирдлагууд оролцов.

    Шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан болон ирэх долоо хоногт хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Байгальмаа: 2019 онд Дэд бүтцийн салбарт хийгдсэн томоохон ажлуудын талаар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Эрдэнэ-Очир: Хаваржилтын байдлаар, Боловсрол соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Д.Энхцэцэг: Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэ: Аймагт хийгдэж буй барилгын ажил, тендер, зураг төсвийн талаар тус тус товч мэдээлэл хийлээ.

     Түүнчлэн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ажлууд болон “Архигүй-Алтайчууд” хөтөлбөрийн талаар  мэдээлэл өгч албан байгууллагуудыг “Даавуун торыг хэрэглээндээ хэвшүүлье” аянд болон 03 дугаар сарын 15-ны өдөр Биеийн тамир, спортын газрын А зааланд зохион байгуулагдах “Хариуцлагатай хэрэглээ-хэрэглэгчийн эрхийн жил” өдөрлөгт оролцохыг уриаллаа.

     Тус шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Шүүхийн Тамгын гаүрын дарга Ж.Ганболд байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн бичлэг бүхий диск, шүүхийн нэрийн хуудсыг тус тус тарааж, тайланг ажилтнууддаа танилцуулж санал сэтгэгдлийг нь сонсож шүүхэд ирүүлэхийг хүссэн юм. 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-14 08:49:03