АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 06 дугаар хурал 2019 оны 03 дугаар  сарын 19-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • Аймгийн ИТХ-аас баталсан тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад дэмжлэг үзүүлэх тухай;
  • Хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрөх тухай;
  • Хөрөнгө акталж, үнэ тогтоон худалдан борлуулах тухай;
  • Худалдах хөрөнгийн жагсаалт баталж, доод үнэ тогтоох тухай;
  • Хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай;
  • Дахин дуудлагын худалдаа явуулах тухай;
  • Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох арга хэмжээний үйлчилгээний хөлс олгох журмын төслийг хэлэлцүүлэх тухай;
  • Мал эмнэлгийн салбарын зөвлөгөөн болохтой холбогдуулан шаардагдах зардалд дэмжлэг үзүүлэх тухай;
  •  Аймгийн Засаг даргын бэлтгэл хөрөнгө зарцуулах тухай;
  • Аймгийн ИТХ-аас баталсан тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад дэмжлэг үзүүлэх тухай 

 

Мөн тус зөвлөлийн гишүүдэд “Тайшир Гуулин Усан цахилгаан станц” ХХК-ий 2014-2018 оны үл хөдлөх хөрөнгийн татварт төлөх өр, үүнтэй холбогдуулан үүсч буй нөхцөл байдлын талаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагаанд  хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар тус тус танилцууллаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-20 02:12:51