АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

     Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөн 07 дугаар сарын 08-ний өдрийн 08.00 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайван өмнөх долоо хоногийн шуурхай хуралдааны үүрэг чиглэлийн гүйцэтгэлийг танилцуулав. Үүнд 11 үүрэг чиглэл ѳгснѳѳс 67,2 % тай хэрэгжсэн байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын Б/40 захирамжийг үндэслэн 47 Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг дарга В. Рэнцэндорж оролцож 17 сум, 1 тосгоны иргэд, төрийн албан хаагчидтай уулзсан  “Иргэдээ сонсох аян”-ы  талаар мэдээлэл хүргэж гарсан санал, хүсэлтүүдийг холбогдох албаны хүмүүст уламжлан тодорхой хариу хүргүүлэхийг үүрэг болголоо.

      Үүнтэй уялдуулан:

 -Орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын чанарт хяналт тавих, эрчимжүүлэх;

-Ажилгүйдлийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авах;

-Архидан согтуурахтай тэмцэх, “Архигүй Алтайчууд” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх;

-Санхүүгийн сахилга батыг сайжруулан холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах;

-Салбар дундын уялдаа холбооноос шалтгаалсан дэд хѳтѳлбѳрүүдийн хангалтгүй үзүүлэлтэд анхаарах;

-Тѳрийн албаны хяналт, шалгалтыг цѳѳрүүлж хуваарьт оруулах;

-Үндэсний их баяр наадмыг өндөр зохион байгуулалттай тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Шуурхай зөвлөгөөнөөс гарч буй үүрэг чиглэлүүдийг Төрийн албан хаагчдад хүргэх зорилгоор  И-ОФФИС системд нээлттэй байршуулан ажиллаж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-08 09:01:23