АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

  Аймгийн төвийн албан байгууллагуудын удирдах ажилтны 2020 оны анхдугаар шуурхай зөвлөгөөн  (Цаашид “Шуурхай зөвлөгөөн” гэх)  01 дүгээр сарын 06-ны өдөр болж  66 байгууллагын дарга, эрхлэгч нар оролцлоо.

  Шуурхай зөвлөгөөнийг үеэр Аудитын газрын дарга Х.Түвшинбаяр, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баттайван, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхчимэг нар мэдээлэл хийлээ.

   Бүх байгууллага, сумдын удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өглөө. Үүнд:

1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд оруулж төлөвлөх;

2. Улсын төсөв болон орон нутгийн төсвөөр 2020 онд төсөвт батлагдан хэрэгжих төсөл, арга хэмжээний зураг төсөв, техникийн нөхцөл, ажлын тоо хэмжээ, архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулан 2020.01.08-ны өдрийн дотор Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх;

3. Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийн хүрээнд зохион байгуулах олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхитэй оролцож,төрийн албаг хаагчдын Шинэ үндсэн хуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж, илтгэх хуудсыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэх ;

5. Байгууллагын хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг  гаргадаг эрх бүхий албан тушаалтнуудад  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагт сургалт зохион байгуулах тул тус сургалтад холбогдох албан тушлаатнуудыг бүрэн хамруулах;

6. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл  2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдөр хүртэл үргэлжлэх тул заасан хугацаанд шалгалтад бэлтгэж оролцох талаар иргэдэд мэдээлэх;

7. Байгууллага дахь сул ажлын байрны захиалгыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх үүрэг, даалгавруудыг өглөө.

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-07 10:38:59