АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын   10 дугаар сарын 24-ний  өдрийн шуурхай зөвлөгөөнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг,  Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, хэлтсийн дарга нар болон 63 байгууллагын удирдлага оролцлоо.

Энэ үеэр аймгийн удирдлагууд болон Монгол Улсын Ардын  багш  Ж.Дүгэр, Онцгой байдлын газрын дарга Ш.Ган-Эрдэнэ,   Ардын дуу бүжгийн “Алтай чуулга”-ын дарга Н.Энхбат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга газрын дарга Р.Батмөнх  нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.  Үүнд:

·                     Сум, дүүргийн сонгуулийн ажил хуулийн хугацаанд амжилттай явагдаж дууслаа.

·                     Аймгийн хэмжээнд 2016 оны II ээлжийн цэрэг татлага явагдлаа.

·                     Аймгийн хэмжээнд 14 сумын бог малыг “Мялзан” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажил  94 хувьтай байна. Тус арга хэмжээнд бүх сумдын малын эмч, мэргэжилтэн нарыг оролцууллаа.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тус аймгийн Есөнбулаг, Шарга сумдад ажилллан бог малыг вакцинжуулах ажлыг хугацаанд нь чанартай хийж, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.

·                     Удирдлагын Академийн Төрийн захиргааны менежментийн улирлын ангийн элсэлтийн шалгалтыг 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, 5 хүн хамрагдан суралцахаар боллоо.

·                     Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2014-2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийг 11 дүгээр сард  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулна. 

·                     Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын 50 жилийн ой ирэх 10 дугаар сарын 28, 29, 30-ны болох бөгөөд тус ойд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганьсу мужийн Сүбэй хошууны төлөөлөгчид ирж оролцоно.

Өгсөн үүрэг даалгавар:

·                     Байгууллагын дарга, эрхлэгч нарыг ажилдаа санаачлагатай, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллан, санхүүгийн сахилга батад анхаарлаа хандуулж,  ажлын уялдаа холбоогоо сайжруулах,

·                     Өвөлжилтийн бэлтгэл ажлаа өндөр хэмжээнд хангах,

·                     Төрийн албан хаагчид иргэдэд төрөөс хүргэх үйлчилгээг цаг тухай бүрт нь хүргэж, хөнгөн шуурхай ажиллах,

·                     Ажилтнуудыг ажлаас халах, чөлөөлөх асуудлыг гаргахгүй байх тухай аймгийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах,

·                     Хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоох талаар Цагдаагийн байгууллага анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2016-10-25 14:11:15