АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

2016.11.28                                                                                                       Алтай хот 

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын  11 дүгээр сарын 28-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ,  хэлтсийн дарга нар болон 50 байгууллагын удирдлага оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Есөнбулаг сумын Засаг дарга, Алтай хотын захирагч Ш.Дагва, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Онцгой байдлын газрын дарга Ш.Ган-Эрдэнэ нар байгууллагын үйл ажиллагаа, томилолт болон цаг үеийн  асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд:

·         11 дүгээр сарын 26-ний өдөр Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нар тус аймагт ажиллаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан 2 дахь махны үйлдвэр болон бүрэн автоматжуулсан хүнсний ногооны зоорины нээлтэнд оролцлоо.

·         Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор Ж.Ганбат томилогдлоо.

·         Засаг даргын захирамжаар 11 сумын Засаг дарга шинээр томилогдлоо.

·         Засаг даргын захирамжаар “ЭРҮҮЛ УС” ОНӨААТҮГ-н даргаар Гаваа томилогдлоо.

·         11 дүгээр сарын 25-26-ний өдрүүдэд аймгийн төвийн сургуулиудын ахлах ангийнхны дунд “ Өсвөрийн аврагч ” тэмцээн зохион байгуулагдлаа.

·         11 дүгээр сарын 26-ний өдөр Улс тунхагласны баярын өдөр 16 нас хүрсэн иргэдийн андгай өргөх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

·         11 дүгээр сарын 28-ний 09:00 минутад “Төр, хувийн хэвшил, Төрийн бус байгууллагуудын оролцоо сэдэв”-т зөвлөгөөн зохион байгуулагдана.

·         11 дүгээр сарын 28-ний 11 цагт улсын хэмжээнд “Цэргийн тангараг” өргөх үйл ажиллагаа явагдана.

·         Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байна.

·         Ус цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр 12, 1, 2 дугаар саруудад өмнөх жилүүдийн дунджаас илүү их цас орж, хүйтэрнэ.

·         Өдөр бүр 740 торх эрүүл ус  нийлүүлэгдэнэ.

Өгсөн үүрэг даалгавар:

·         Албан байгууллагууд “Миний нутаг” телевизээр дамжуулан ард иргэдийг мэдээллээр ханган ажиллах,

·         Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Дагва, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газарт Алтай хотын хог хаягдал, СӨХ-ийн мөнгө хураалтын орлогыг нэмэгдүүлэхийг тус тус үүрэг болголоо.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2016-11-29 18:23:51