АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын   01 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг,  Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, хэлтсийн дарга нар болон 56 байгууллагын удирдлага оролцлоо.

Энэ үеэр аймгийн удирдлагууд цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, Эко барилга байгууламжийн төслийн зохицуулагч Г.Одгэрэл  төслийн талаар танилцуулга хийлээ. Үүнд:

·                     Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталсан байна. Тус үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийг биелүүлэхийн тулд бүх агентлаг, байгууллагууд хамтран ажиллана.

·                      2016  онд сонгуулийн амжилттай жил болж, Сонгуулийн хороод хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн байна.

·                     Одоогоор 2017 оны төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө, санхүүг бүрдүүлсэн бөгөөд улсын төсвөөс хөрөнгө нэмэн төвлөрүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлэхээр боллоо.

·                     Энэ оны 2 эсвэл 3 сард Алтай нутгийн хөгжлийн түвшин ямар шатанд байгаа, хөгжүүлэх шинэлэг ямар санал, санаачлага, гарц байгааг судлан тогтоож, үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэх зорилгоор “Эдийн засгийн үндэсний форум”-ыг Улаанбаатар хотод нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар боллоо.

·                     2016-2017 оны нэгдсэн шинэ жилийн үйл ажиллагаанд Алтайчууд маань идэвхтэй оролцож өргөн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж 3,500 гаруй иргэд, хөдөлмөрчид оролцлоо. Мөн үеэр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил”-ийн ойг тохиолдуулан 6 хүн хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, 20 гаруй хүн алтан гадас одон, 15 хүн хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнагдлаа.

·                     Нэгдсэн шинэ жилийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хэв журмын нөхцөл байдалд хяналт тавьж, хариуцлагатай ажилласан хүчний байгууллага хамт олонд удирдлагуудын зүгээс талархал илэрхийллээ.

·                     Алтайд хариуцлагатай “Бичил уул уурхай”-г хөгжүүлэх талаар Баянхонгор аймгаас туршлага судлан 2017 онд хамтран ажиллахаар боллоо.

·                     2017 оныг “Төрийн албан хаагчдийг чадавхжуулж, мэрэгшүүлэх жил” болгож үе шаттай сургалтуудыг зохион байгуулахаар боллоо.

·                     Алтай нутгийн нэрийг өндөрт өргөж байгаа нэр алдартай хүмүүст бахархаж, урам өгөх ажлыг зохион байгуулах, алдаршуулах “Алтайн бахархал” наадмыг 1 дүгээр сарын 17-нд зохион байгуулахаар боллоо.

Өгсөн үүрэг даалгавар:

·                     Газрын өмчлөлын асуудалд ил тод нээлттэй, шударга хандах,

·                     Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүх агентлагууд хамтран хэрэгжүүлж шуурхай ажиллах,

·                     2017 оныг хариуцлагын жил болгож ажиллахаар болсон бөгөөд байгууллагын дарга, эрхлэгч, төрийн албан хаагчид ажилдаа санаачлагатай, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллан, төсөв санхүүгийн сахилга бат, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд захирагдаж, түүнийг даган мөрдөх, хэрэгжүүлэх, анхаарлаа хандуулах,  ажлын уялдаа холбоогоо сайжруулах, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт биелүүлэх,

·                     Бүх төрийн албан хаагчид харилцан бие биенээ дэмжиж багаар ажиллах чадвар, чадамжинд суралцах,

·                     Агентлагын дарга, эрхлэгч нар холбогдох байгууллагынхаа ажил байдалтай танилцаж, үр дүнд чиглэж ажиллах,

·                     Энэ онд бүх байгууллагууд салбар салбарынхаа чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, олон нийтийг хамарсан нэг томоохон үр дүнтэй ажил санаачлан хэрэгжүүлэх, үр дүнгийн гэрээнд тусгах,

·                     Ёс зүйн асуудлыг үр дүнгийн гэрээнд тусгаж ажиллах, үр дүнгийн гэрээний биелэлтүүд ирүүлэх,

·                     2017 оны тайлан төлөвлөлтүүдийг батлан хэрэгжүүлэх,

·                     Төрийн албан хаагчид иргэдэд төрөөс хүргэх үйлчилгээг цаг тухай бүрт нь хүргэж, хөнгөн шуурхай ажиллах,

·                     Монголын уламжлалт “Цагаан сар”-ын баяр болохтой холбогдуулан тухайн байгууллагаас шагнагдах хүмүүсийн тодорхойлолтыг 01 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлэх.

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2017-01-02 17:02:23